Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Salutation du Président

Ерөнхийлөгчийн мэндчилгээ


Хүндэт зочидоо,

Францын Их-Дорнын Монголчуудын холбооны интернэт хуудсаар айлчилж буй таньд талархахын сацуу энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Манай холбоо нь ашгийн бус сайн дурын төрийн бус байгууллага ба 2018 оны 09 сард албан ёсоор байгуулагдсан бөгөөд Францын Страсбург хотод бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус холбооны эрхэм зорилго нь Францын Их-Дорно (Grand-Est) мужид оршин сууж буй Монгол иргэдэд Францын нийгэмд сууршихад нь нөөц боломжиндоо тулгуурлан бүхий л талаар туслалцаа дэмжлэг үзүүлэхийн сацуу Монголчуудын хоорондын уялдаа холбоог сайжруулан хөгжин дэвшихэд нь туслах явдал юм. Түүнчлэн бид Монголын нүүдэлчдийн соёл болон ёс заншлыг Франц улсад сурталчилан таниулах бөгөөөд мөн эсрэгээрээ Францын соёл болон ёс заншлыг Монгол улсдаа сурталчилан таниулах чиглэлээр үйл ажиллагааг дэмжин ажиллах болно. Бидний үйл ажиллагааны зорилгын хүрээнд бусад улс орнуудад байх ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг холбоод болон төрийн бус байгууллагууд мөн хувь хүмүүстэй, баяртайгаар хамтран ажиллахад хэзээд бэлэн байна.

Хүндэтгэсэн,

Францын Их Дорнын Монголчуудын холбооны ерөнхийлөгч

Р.Ганхүү



Salutation du Président.


Chers Tous,

Je vous remercie tout d'abord de votre visite sur notre site internet. Notre association "AMGEF" (Association de la Mongolie du Grand-Est en France) que mes associés, co-fondateurs et moi-même avons créée récemment au mois de Septembre 2018 à Strasbourg en France dans le but non lucratif et dont l'objet est de défendre les droits des Mongols ainsi qu’assister à leur vie sociale et faire se rencontrer les habitants mongols résidant en Grand-Est, mais aussi de leur faire rencontrer la population locale. Et aussi présenter et faire connaître la Mongolie et sa culture nomade en France et également présenter et faire connaître la France et sa culture en Mongolie. Nous serions donc tellement enchanté de travailler en collaboration avec des autres associations ainsi que des particuliers aux quatre coins du monde poursuivant des buts similaires.

Très cordialement

Le président

Gankhuu RENTSENDORJ