Unagaldai à Mulhouse

Тус сургуулийн багш П. Уламбаярын товч танилцуулга

Пүлжин овогтой Уламбаяр 1954 онд Улаанбаатар хотод төрсөн. ЗХУ-ын Краснодар дахь Кубанийн Улсын Их Сургуулийг /КГУ/ Орос хэл Уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Ахлах багш, боловсролын магистр зэрэгтэй. Камбодж, Лаос, Солонгосоос “Оюутан солилцоо” гэрээгээр суралцаж байгаа оюутнуудад монгол хэл, орос хэлний хичээл зааж байсан.

МУИС -ын Эдийн засаг, олон улсын харилцаа, гадаад хэл, хими, түүх, хууль, зөвлөлтийн инженерийн бэлтгэл ангийн оюутнуудад орос хэл зааж мөн орос хэлний ангийн суралцагчдад оросын болон гадаад уран зохиолын хичээлээр лекц уншиж байсан. Мэргэжлээрээ МУИС-д 38 жил тасралтгүй ажилласан туршлагатай багш юм.

Тус сургуулийн Мүлүз дахь хичээлийн байрны хаяг нь 4 Rue du Gaz, 68200 Mulhouse

Хичээл 7 хоног бүрийн Лхагва гарагт 13.30-15.30 цагийн хооронд орох болно.