Unagaldai à Strasbourg

Тус сургуулийн багш Ц.Цэрмаагийн товч танилцуулга

Цэндсүрэн овогтой Цэрмаа 1974 онд төрсөн. МУБИС-ийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй, боловсролын бакалавр зэрэгтэй. Мэргэжлээрээ 21 жил ажилласан. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 51-р сургуульд багшилж байсан ба энэхүү хугацаанд хувийн болон сурагчдын чамлалтгүй амжилтыг дүүрэг, хотод гарган ажиллаж байсан.

2014 онд Парис хот дахь Умардын Монголчууд нийгэмлэгийн дэргэдэх монгол хэлний сургалтыг 2017 он хүртэл удирдан, зохион байгуулж амжилттай ажиллаж байсан. 2015-2017 онд Монгол улсаас Франц улсад суугаа элчин сайдын яамны ажиллагсдын хүүхдүүдэд мөн монгол хэлний сургалт явуулж байлаа.

Иймд гадаад оронд ялангуяа Франц улсад төрж өсч буй монгол хүүхдүүдэд эх хэлээрээ ярих, унших, бичих сургалтыг зохион байгуулах ажлын туршлагатай. Гадаад дахь боловсролын хороо болон бусад улсад ижил үйл ажиллагаа явуулж монгол сургуулиудтай харилцан туршлага судалж, 2018 оны 4 сарын 26 Герман улсын Берлин хотод болсон хилийн чанад дахь Монгол хэлний багш нарын чуулга уулзалтанд “Эгшиг авиаг хэрхэн зөв дуудах” сэдвээр өөрийн заах аргын илтгэл тавьж байсан.



Тус сургуулийн хичээлийн байрны хаяг нь 7 Rue des Frères Eberts, 67100 Strasbourg

Хичээл 7 хоног бүрийн Лхагва гарагт өдөр 11-13 цагийн хооронд орох болно.