Холбооны тухай

À propos de nous

Францын Страсбург болон Мүлүз хотод оршин суух бидний арван нөхөд өөрсдийн санаачлагаар Францын Их Дорнын Монголчуудын холбоо гэдгийг үүсгэн байгуулахаар сэтгэл шулуудан 2018 оны 09 сард холбооны тулгын чулууг тавьж гал голомтоо бадраасан билээ. Манай холбооны эрхэм зорилго нь Францын Их Дорно (Grand-Est) бүсэд оршин сууж буй Монгол иргэдэд бүхий л талаар бололцоондоо тулгуурлан туслалцаа үзүүлэн тэднийг хооронд нь холбож Монголчуудын бат бөх нийгэмлэг байгуулах мөн билээ. Үүний сацуу бид Монгол болон Франц хоёр орны хоорондын соёлын хамтын ажиллагааг дэмжин ажиллаж түшиц гүүр нь байхыг эрмэлзэнэ.